Интернетфон суурин утас нь харахад энгийн гэрийн суурин утастай адил боловч оролт нь RJ45 буюу сүлжээний кабелиар интернетэд холбогдон ажилладаг төхөөрөмж юм. Жи-Мобайлын Монгол утасны дугаарыг интернетфон утсанд суулгаж өгч интернетэд холбосноор дэлхийн аль ч улсад та байнгын ажиллагаатай Интернетфон суурин, хөдөлгөөнт мөн USP утастай болж Монголд байгаа гэр бүл болон найз нөхөдтэйгөө хамгийн хямд үнээр ярих мөн үнэгүй дуудлага хүлээн авах боломжтой боллоо гэсэн үг.
- Монгол дахь Жи-Мобайлын сүлжээ, хамрах хүрээнээс үл хамааран ямар нэг интернетийн үйлчилгээтэй газраас уг үйлчилгээнд холбогдох. - Интернетфон үйлчилгээний хэрэглэгчид хаана ямар улсад байгаагаас үл хамааран хоорондоо хямд үнээр ярих. - Гадаадад зорчих, аялахдаа та Интернетфон утасыг ашигласанаар хүссэн үедээ эх оронтойгоо холбогдох. - Зөвхөн дуудлага хийгээд зогсохгүй Монгол болон бусад аль ч улсаас дуудлага хүлээн авч ярих ба та гаднаас дуудлага хүлээн авч яриа хийхэд таниас ямар нэгэн төлбөр тооцохгүй ба таны данс мөнгөгүй байсан ч дуудлага хүлээн авах. - Гадаадад үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, оршин суудаг иргэд, оюутан залуус эх орондоо байгаа гэр бүл, төрөл садан, найз нөхөдтэйгөө үнэгүй холбогдох.
Жи-Мобайл корпорацийн дараа төлбөрт утаснаас таны интернетфон утсаар дуудлага хийсэн тохиолдолд дуудлага хийж байгаа болон хүлээж авч байгаа хэрэглэгчдийн ярианы тариф үнэгүй тул хүссэн хугацаагаараа ярих боломжтой. Энийг энгийнээр тайлбарлавал Монголд байгаа гэр бүл, төрөл садан, найз нөхөд чинь Жи-Мобайл корпорацийн дараа төлбөрт утастай бол таны интернетфон утаcруу үнэгүй залгана гэсэн үг.
Дараа төлбөрт утас гэж юу вэ?
Жи-Мобайл корпорацийн дараа төлбөрт багц хязгааргүй гэсэн үйлчилгээг сонгож өөрийн хүссэн цагтаа, хүссэнийхээ хэрээр ярих болон бусад үйлчилгээг авч, төлбөрөө хэрэглэснийхээ дараагаар буюу сарын эцэст төлөх боломжтой үйлчилгээг дараа төлбөрт үйлчилгээ гэнэ. Интернетфон утас нь дараа төлбөрт утас биш тул та нэгж авч цэнэглэх хэрэгтэй.
Та манай санал болгож буй үйлчилгээг авахын тулд гэртэй DSL/ Cable Modem-н шугамаар өндөр хурдны интернет шугамтай байх хэрэгтэй. Хэрвээ та Wireless Router буюу утасгүйгээр интернет холбогддог бол Wireless Router-ндээ сүлжээний утасаар Интернетфон утсаа хобож ашиглаж болно.
DSL Modem гэж юуг хэлэх вэ?
Хамгийн энгийнээр ойлгоход хананд байдаг утасны шугаманд холбож интернетэд холбогддог төхөөрөмжийг DSL Modem гэнэ.
Cable Modem гэж юуг хэлэх вэ?
Гаднаас орж ирсэн ТВ үзэж байгаа утаснаас салаалж эсвэл энэ утаснаас шууд интернетэд холбогддог төхөөрөмжийг Cable Modem гэнэ.
Wireless Router гэж юуг хэлэх вэ?
Wireless Router нь DSL/ Cable Modem-нд залгаж утасгүйгээр интернетэд хобогдох боломж олгодог төхөөрөмжийг хэлнэ. Интернетфон утсыг энэ төхөөрөмжтэй заавал сүлжээний утсаар холбох хэрэгтэй.
Сүлжээний утас гэж юу вэ?
Таны компьютерыг интернет холбож байгаа утсыг сүлжээний утас гэнэ.
Та манай санал болгож буй Интернетфон утасыг худалдан авахад дансандаа 5000₮, хугацаагүй үйлчилгээний ирэхтэй ирж байгаа бөгөөд Интернетфон утасыг Жи-Мобайл корпорацийн Урьдчилсан төлбөрт үйлчилгээний бүх цэнэглэгч картыг ашиглан цэнэглэж болно. Цэнэглэгч картуудыг манай Website-аас худалдан авч болно. 311 дугаарт залгаж зааврын дагуу үлдэгдэл шалгана.
Дансыг цэнэглэх заавар:
311 дугаарт залгаж зааврын дагуу цэнэглэгч картаар цэнэглэнэ.