Бидний санал болгож байгаа үйлчилгээ мэдээж төгс биш гэхдээ бид үйлчилгээгээ улам бүр сайжруулаж шинэ технолги хэрэгжүүлэхийн төлөө чармайж ажилана. Интернетфон утсанд дараах жижиг асуудалууд гарч болзошгүй тул таньд тус болох үүднээс дараах зөвөлгөөг бэлдлээ. Миний яриа тасалдаж шуугаад байвал яах вэ? Интернетфон утасны яриа маш чанартай сонсогддог заримдаа таны яриа тасалдаа радионы долгион шиг юм орж ирээд байвал таньтай яриж байгаа эсрэг хүн сүлжээ муутай газар байна эсвэл утасных нь сүлжээнд асуудал байна гэж ойлгож болно. Харин нөгөө хүн ямарч асуудалгүй лут сүлжээтэй газар утсаа барьж байгаа бол таны интернет шугаманд байж болно. Харин таны интернет зүгээр байгаа гэж бодож байгаа бол та бидэнд хандаарай. Ярьж байтал гэнэт тасарчих юм яаж байна энэ чинь? Та тасралтгүй 20 мин дээш яриж байтал заримдаа гэнэт тасарчихвал битгий уурлаарай дахин залгаж болно. Миний утас интернетэд холбогдохгүй байвал яах вэ? Бид энэ үйлчилгээг эхлэхээсээ өмнө боломжийн бүх туршилтыг хийж үзсэн бөгөөд DSL/Cable Modem төрөл дотроо маш олон янз байдаг тул зарим төрлийн интернед Modem-нд Интернетфон утас холбогдохгүй байхыг үгүйсгэхгүй. Ийм тул та утас худалдан авхаасаа өмнө манай Website-с мэдээлэл сайтар авч нэмж асуух зүйл байвал бидэнтэй холбогдоорой. Гол нь зааврын дагуу залгаж үзэх нь чухал. Надад DSL/Cable Modem гарсан ганц сүлжээний утас байгаа би утас компьютер хоёроо яаж зэрэг ашиглах вэ? Хөдөлгөөнт утасны төхөөрөмж нь компьютер утас хоёрын зэрэг холбох боломж бий болгодог. Харин таньд дээр үеийн DSL Modem байгаа бол хөдөлгөөнт утас ажиллахгүй байж магадгүй тэгвэл яах вэ? Та Wireless Router аваад modem-с гарсан ганц утсандаа залгавал олон төрлөөр ашиглаж болно. Магадгүй Wireless Router авах боломжгүй бол бидэнд хандана уу. Утас буцаах нөхцөл Та утас худалдан авхаасаа өмнө интернетийн ямар төхөөрөмжөөр та интернетэд холбогддогоо шалгаж байгаад утсаа аваарай. Таны худалдан авсан утсыг бид сайтар шалган таньд илгээж байгаа бөгөөд та утсаа хүлээн аваад ашиглаж эхэлснээс хойш бид таны утасны кодыг E-mail хаягаар тань илгээх болно. Нэгэнт та утсаа ашиглаж эхлэн, код хүлээж авсан бол бид утсыг буцаан хүлээж авахгүй. Харин таньд утсаа ашиглах талаас нь бүх боломжоороо туслах болно. Утасны код (password) гэж юу вэ? Интернетфон утсанд нь сим карт гэж байдаггүй тул тусгай кодоор интернэтэд тохиргоо хийж өгдөг тэр тохиргоог хийхэд асуудаг password-g бид утасны код гэж хэлж байгаа. Энэ кодыг бусдад алдах юм бол таны утсыг замаас нь салааж ярих боломжтой бөгөөд мөн яриан картыг тань замаас хулгайлж ярих боложтой тул та хувь хүнээс Интернетфон утас худалдан авахтдаа энэ тал дээр анхаарлаа хандуулаарай. Таныг утсаа ашиглаж эхэлснээс хойш бид таны утасны кодыг e-mail хаягиар илгээх бөгөөд та кодоо нэгэнт хүлээж авсан бол бусдад алдахаас сэргийлэх хэрэгтэй.