Манайхаас худалдан авсан таны суурин болон хөдөлгөөнт утас таны гар дээр амжилттай хүрэлцэн ирсэн бол та дараах зааврын дагуу Интернетфон утсаа интернет шугаманд холбох хэрэгтэй. DSL/Cable Modem-ны тэжээлийн залгуурыг тогноос салгаж мөн DSL/ Cable Modem-оос гарсан интернетийн утсыг компьютероосоо салгаж 2 мин хүлээх хэрэгтэй.
DSL/ Cable Modem-оос гарсан интернетийн утсыг юунд ч холбохгүйгээр DSL/Cable Modem-ний зөвхөн тэжээлийн залгуурыг буцааж залгаад 3-4 мин хүлээнэ.
Суурин утасны тэжээлийн залгуурыг зурагт харагдаж байгаа байдалаар (3-р утас) эхэлж залгаад 3 мин хүлээгээд таны утас ярихад бэлэн болно. Та утсаа амжилттай холбогдсон эсэхийн шалгахдаа 311 дугаар луу залгамагц оператор монгол хэлээр хариу өгч байвал холбогдсон байна гэсэн үг. Ямар нэг хариу өгөхгүй бол утсыг интернеттэй хоёрыг холбосон сүлжээний утсаа (2-р утас) дахин салгаад буцааж залгаарай. Таныг утсаа ашиглаж эхэлсэнээ хойш бид таны утасны кодыг e-mail хаягаар илгээнэ.
Та хөдөлгөөнт утас худалдан авахаасаа өмнө ямар төрлийн интернет төхөөрөмжөөс интернетэд холбогддог эсэхээ шалгаарай. Зарим төрлийн хуучны Cable Modem-нд Хөдөлгөөнт утас холбогдохгүй байж болно. Энэ төхөөрөмж нь DSL Modem-нд холбох зааврын дагуу шууд холбогдоно. Харин Wireless Router-т холбох заавар дагахгуйгаар залгаж болно.
Хөдөлгөөнт утсыг интернетэд холбоход эхний 2 алхам суурин утастай ижил.Хөдөлгөөнт утсны төхөөрөмжний тэжээлийн залгуурыг зурагт харагдаж байгаа байдалаар (5-р утас) эхэлж залгах бөгөөд, сүлжээний утсыг (2-р утас) WAN гэсэнд залгах ёстой. Та холбож дууссан бол 3 мин хүлээгээд таны утас ярихад бэлэн болно. Та утсаа амжилттай холбогдсон эсэхийг шалгахдаа 311 дугаар луу залгамагц оператор монгол хэлээр хариу өгч байвал холбогдсон байна гэсэн үг. Ямар нэг хариу өгөхгүй бол утас интернет хоёрыг холбосон сүлжээний утсаа (2-р утас) дахин салгаад буцааж залгаарай. Таныг утсаа ашиглаж эхэлснээс хойш бид таны утасны кодыг e-mail хаягаар илгээнэ.
Интернетфон утсанд сим карт гэж байдаггүй тул тусгай ходоор интернетэд тохиргоо хийж өгдөг тэр тохиргоог хийхэд асуудаг password-g бид утасны код гэж нэрлэсэн. Энэ кодыг бусдад алдах юм бол таны утсыг замаас нь салаалж ярих боломтой бөгөөд мөн яриан картыг тань замаас хулгайлж ярих боломжтой тул та хувь хүнээс интернетфон утас худалдан авахтдаа энэ тал дээр ахнааралаа хандуулаарай. Таныг утсаа ашиглаж эхэлснээс хойш бид таны утасны кодыг e-mail хаягаар илгээх бөгөөд та кодоо нэгэнт хүлээж авсан бол бусдад алдахаас сэргийлэх хэрэгтэй.